Бидний бүтээгдэхүүн

Экскаватор

Дэлхий дахинд тархсан тоо ширхэгээрээ тэргүүлэгч Хитачигийн экскаваторууд хамгийн хүнд ширүүн нөхцөлд өндөр бүтээмжтэй, найдвартай ажилладаг бөгөөд үүгээрээ хэзээ ч унашгүй алдар нэрийг олж авсан бренд юм. Та доорх экскаваторуудаас өөрийн ажилд тохирох загварыг сонгоорой.

Автосамосвал

Технологийн цогц шийдэл бүхий Хитачи Автосамосвалууд нь хүнд ширүүн нөхцөлтэй уул уурхай, барилга болон карьерт өндөр бүтээмжтэй, найдвартай ажиллаж дэлхийд тэргүүлэгч гэдгээ баталж чадсан. Түлш зарцуулалт бага, ашиглахад хялбар, урт удаан хугацаанд найдвартай ажилладаг зэрэг чанарууд нь яах аргагүй номер 1 сонголт гэдгийн баталгаа юм. Хитачи автосамосвалууд нь дэвшилтэд технологи бүхий амортизатор, өвөрмөц хэлбэрийн тэвш болон найдвартай ажиллагаатай цахилгаан системээр тоноглогдсон байдаг. 

Дугуйт ачигч

Харилцагч та цаг уур, ажлын талбарын хүнд ширүүн нөхцөлд ажрахгүй, төлөвлөгөөт ажлыг тань нугалах техник хайж байгаа бол Хитачи дугуйт ачигчийг сонгох хэрэгтэй. Хитачи дугуйт ачигч нь уул уурхай, зам барилга гээд бүхий л салбарт найдвартай ажилладаг бөгөөд технологийн дэвшил, чанартай хийц болон сонголт арвинтай нэмэлт хэрэгслэлүүдээрээ таны хүсэлд бүрэн нийцэх болно.

Кран

Зөөлөн хөрстэй ажлын талбарт Хитачи Гинжит Кранууд нь гайхалтай чадварлаг ажилладаг. Энэ чанараас үүдэн дэлхийн зах зээл дээр өндөр байр суурийг эзэлдэг ба зам барилга, уул уурхай, далайн боомт гэх мэт бүхийл талбарт амжилттай ажиллаж байна.

Hягтруулах төхөөрөмж

Чанар, бат бөх байдал бол биднийг бусдаас онцгой байлгадаг хүчин зүйл юм. Дэлхий дахинд танигдаж, хүлээн зөвшөөрөгдсөн Хитачи Нягтруулах тоног төхөөрмжүүд нь аюулгүй байдал хангасан, байгаль орчинд ээлтэй, хэрэглэхэд хялбар байхаар бүтээгдсэн. 

Тусгай зориулалтын

Урт сум, урт гар- том радиуст ажиллах боломж Удирдахад хялбар Нарийн тооцоо судалгаан дээр үндэслэн урт сум болон гарын хөдөлгөөнийг хурдтай, оновчтой, хүчтэй байхаар тооцоолон гидро хуваарилах системийг сайжруулсан. Бат бөх, хүчтэй Сум болон гарыг судалсны үр дүнд даралт хамгийн ихээр ирж буй хэсэгт нэмэлт бэхжүүлэлт (хавтан) хийж эдэлгээг удаан, ажиллагааг найдвартай болгосон. Ямарч ажилд тохиромжтой  Овоолго засах, далангийн ажил, голын эрэг, сав газраар ажиллах гээд том радиуст холоос ажиллаж болох бүхийл ажилд онцгойлон зориулагдсан. Мөн хөнгөвтөр газар шорооны ажилд ч ашиглаж болно.

Bradken

BRADKEN нь Уул уурхай, Төмрийн үйлдвэрлэл, Эрчим хүч, Төмөр зам болон төмөр замын техник тоног төхөөрөмж, иргэний болон үйлдвэрлэлийн барилга мөн Батлан хамгаалах зэрэг олон салбарт дэлхийн хэмжээнд өрсөлдөгч компани юм. 1922 онд анх Брэдфорд бол Кендалл нар хамтран төмөрлөгийн цех байгуулан Австралийн төмөрлөгийн болон төмөр зам, Уул уурхайн зах зээлд орж ирсэн. 2004 онд Австралийн худалдааны бүсдээ ашиг орлого нь 460 сая долларт хүрч Австралийн хөрөнгийн биржид бүртгэгдсэн байна. 2017 онд BRADKEN нь HITACHI группын охин компани болсон. BRADKEN нь Уул уурхайн салбарт доорхи бүтээгдхүүнүүдийг үйлдвэрлэж байна: (G.E.T) Газартай харьцах эд анги экскаватор, ковш болон бульдозер (Шүд, Буйл, Буйл хоорондын хамгаалалт, Шанаганы бэхэлгээнүүд, сэндийлэгч, соёо) Драглайн алхагч экскаваторын шанаганы эд анги тоноглол Ковшны болон, Гидр экскаваторын SHOVEL, BACKHOE төрлийн шанага (Undercarriage) Явах эд анги (200-800 тонны LIEBHERR-с бусад экскавторын гинж, дээд доод ролик, чиглүүлэгч дугуй, одон дугуй) зэргийг үйлдвэрлэдэг болно.               Бид зах зээлд илүү дэвшилтэт, харилцагчид руугаа хандсан, шинийг санаачлагч, аюулгүй ажиллагаа болон чанартай бүтээгдэхүүн үйлчилгээ хүргэхийг зорин ажиллаж байна. Бүтээгдэхүүн, үйлчилгээг сонгосноор: Дээд зэргийн гүйцэтгэл Найдвартай ажиллагаа Үр ашигтай байдал Зардлаа бууруулах боломжтой юм Бид одоо хийгдэж байгаа хөрөнгө оруулалтаараа үйлдвэрийн тоног төхөөрөмж, бүтээгдэхүүний чанар, загвар,  багажны болон төмрийн үйлдвэрлэл угсралт, роботуудад  хамгийн сүүлийн шинэ үеийн технологийг нэвтрүүлэн ажиллаж байна.  

Donaldson шүүлтүүр

Доналдсон бренд нь дэлхий дахинд шүүлтүүр болон шүүлтүүрийн систем үйлдвэрлэлээрээ ямагт тэргүүлэгч байсаар ирсэн бөгөөд энгийн болон дизель хөдөлгүүрийн шүүр, газ болон даралтад хийн шүүр, цахилгаан үүсгэвэр, уул уурхай тоног төхөөрөмжийн шүүр зэргийг үйлдвэрлэдэг. ЗАМайн Сервисиз ХХК нь уг чанартай бүтээгдэхүүнийг таньд нийлүүлж байгаадаа баяртай байдаг

Зургийн цомог