БИДНИЙ ТУХАЙ

“ЗАМайн Сервисиз” ХХК нь “Марубени” Корпораци болон “Таван Богд” Группын хамтын хөрөнгө оруулалттай бөгөөд 2010 оны 3-р сард “Хитачи Констракшн Машинери” Kорпорацийн Монгол дахь албан ёсны дистрибьютер компани болон ажиллаж эхэлсэн.

Марубени корпораци нь дэлхийн хэмжээний томоохон хувийн компаниудын нэг бөгөөд уул уурхайн,эрчим хүч, санхүү хөрөнгө оруулалт, худалдааны чиглэлээр олон улсад үйл ажиллагаагаа явуулдаг. Харин Таван Богд групп нь 1995 онд байгуулагдсанаасаа хойш Монголын тэргүүлэгч компаниудын нэг болсон бөгөөд одоогийн байдлаар 12 салбар компанитайгаар аялал жуучлал, гадаад худалдаа, үл хөдлөх хөрөнгө, банк гэх мэт олон салбарт үйл ажиллагаагаа явуулдаг.

Хитачи брэндийн хүнд машин механизм нь дэлхийн уул уурхайн салбарт япон чанар, техникийн баталгаат засвар үйлчилгээгээрээ танигдсан ба эдүгээ дэлхийн экскаваторын зах зээлийн тэргүүлэгч байранд, автосамосвалын зах зээлд нэгэнтээ хүчтэй өрсөлдөгч болж чадсан билээ.

Бид Монгол Улсын эдийн засгийн гол хөдөлгөх хүч болсон уул уурхайн салбарт та бүхэнтэй хамтран ажиллаж Хитачи брэндийн тоног төхөөрөмж болон сэлбэг хэрэгслийг зах зээлд нийлүүлж, гадаад дотоодын мэргэжилтнүүдээс бүрдсэн хамт олноор засвар үйлчилгээг цогц утгаар нь хүргэхэд ямагт бэлэн гэдгийг хэлэхэд таатай байна.

Захирлуудын мэндчилгээ

Хүндэт Хамтран ажиллагсад болон Эрхэм Харилцагчиддаа,

ЗАМайн Сервисиз ХХК-ийн албан ёсны цахим хуудсанд зочлож буй танд баярлалаа. Гайхам түүх болон газрын баялагтай Монгол улсад бид дэлхийд танигдсан Хитачи Констракшн Машинери корпорацыг төлөөлөн ажилладаг билээ.

Марубени Корпорац болон Таван Богд Группийн нягт хамтын ажиллагааны үр дүнд 2010 онд манай компани үүсгэн байгуулагдсан. Тэр цагаас хойш бид зах зээлд борлуулалт, борлуулалтын дараах засвар үйлчилгээ болон оригинал сэлбэг худалдаагаар тэргүүлж байна.

Бид Монгол улсын тэргүүлэгч уул уурхайн компаниуд болон олборлогчидтой амжилттай хамтран ажиллаж байна. Компанийн хувьцаа эзэмшигчид болон Хитачи групп нь бидний үйл ажиллагааг үргэлж дэмждэг ба харилцагч төвтэй үйлчилгээг ажилчдаа дэмжсэн бодлоготой нэгтгэн зах зээлд тэргүүлэгч байр сууриа улам баталгаажуулсаар байна.

Монгол хэлэнд олон онч мэргэн зүйр үгс байдгийн нэг нь “Хүний хэрэг бүтвээс өөрийн хэрэг бүтнэ” юм. Үүнтэй адилаар ЗАМайн Сервисиз ХХК-ийн өнөөдрийн амжилтын үндэс нь салбартаа үнэлэгдсэн мэргэжлийн хамт олон болон найдвартай, хүчирхэг Хитачи технологийг хоршуулан харилцагч бүр бизнесийн зорилгодоо хүрэхэд нь дэмжин ажилласанд оршиж байна.    

“Зогсолтгүй хүч, Шантаршгүй зүтгэл” бол ЗАМайн Сервисиз ХХК-ийн илэрхийлэл юм.

Хүндэтгэсэн,

ЭЙЖИ ТОЁОШИМА

Гүйцэтгэх захирал

Хүндэт Хамтран ажиллагсад болон Эрхэм Харилцагчиддаа,

2010 оноос эхлэн биднийг сонгож, итгэл хүлээлгэн хамтран ажиллаж буй эрхэм харилцагч та бүхэнд чин сэтгэлийн талархалаа илэрхийлье. 1949 оноос хойш “Хитачи Констракшн Машинери” нь найдвартай, шинэлэг шийдэл бүхий бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд санал болгож, давуу тал, үнэ цэнээ бататгасаар байна.

“ЗАМайн Сервисиз” ХХК-ийн амжилтын эхлэл нь харилцагчдынхаа хэрэгцээ шаардлага, амжилтад гол чиглэлээ хандуулахад оршдог гэдэгт бид итгэдэг. Бид харилцагч бүрийн шаардлагыг хүлээн авч тухай бүрт нийцсэн мэргэжлийн, ухаалаг шийдэл санал болгож хэрэглэгчдийн амжилт бүтээлийг дэмжин,  техник ашиглалтын зардлыг бууруулахад анхаарч ажилласан хэвээр байна.

Харилцагч бүр үр ашигтай, бүтээмжтэй ажиллах боломжийг бүрдүүлэх нь бидний зүгээс өгч буй амлалт юм. Үүнийгээ бид дэлхийн жишигт нийцсэн бүтээгдэхүүн болон борлуулалтын дараах шилдэг үйлчилгээ, туршлагтай хамт олны тусламжтайгаар хэрэгжүүлнэ. Та бүхэнтэй хамтран ажиллаж, амжилтаа хуваалцахдаа бид үргэлж баяртай байх болно.

Хүндэтгэсэн,

Юра Ариунсайхан

Үйл Ажиллагаа Эрхэлсэн Захирал

Бидний Эрхэм Зорилго, Алсын Хараа

Хөгжил дэвшилд хүргэх зургаан түлхүүр үг

  • Компанийн бүтээгдэхүүний талаар өргөн мэдлэгтэй байна
  • Дасан зохицох чадвартай байна
  • Ажилдаа мэргэшсэн байна
  • Чин сэтгэлийн харилцаатай байна
  • Ирээдүйг харсан сэтгэлгээтэй байна
  • Санаачлагатай байна

Алсын хараа

ЗАМайн Сервисиз ХХК-ийн ажилтнуудын сурч хөгжих орчинг бий болгох замаар дэлхийн жишигт нийцсэн чанартай үйлчилгээг хүргэж харилцагчдынхаа сэтгэл ханамжийг өндөрт байлгана.

Байгууллагын иргэн

Манлайлал

Мэргэжлийн бүтээлч хандлага

Нэгдмэл, шударга байдал

Он цагийн хэлхээc

2010

2010 оны 3-р сар- "ЗАМайн Сервисиз" ХХК үүсгэн байгуулагдлаа

ЗАМайн Сервисиз ХХК нь Марубени Корпораци болон Таван Богд Группын хамтын хөрөнгө оруулалттайгаар 2010 оны 3-р сард Хитачи Констракшн Машинери корпорацийн Монгол дахь албан ёсны дистрьбютер боллоо.

2012

2012 оны Шилдэг Ханган Нийлүүлэгч

Дөрөв дахь удаагийн “MINING AWARDS-2012”  Уул уурхайн салбарын Шилдэг Ханган Нийлүүлэгчээр шалгарлаа.

2014

ЗАМАЙН СЕРВИСИЗ ХХК ТОП-150 АЖ АХУЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА

Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр хамтран зохион байгуулдаг ТОП-150 аж ахуйн нэгжийг шалгаруулж, шагнал гардуулах ёслолын ажиллагаа 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдөр болж ЗАМайн Сервисиз ХХК нь ТОП-150 аж ахуйн нэгээр шалгарлаа.  

Хамтрагч байгууллагууд

БАЙГАЛЬ ОРЧИН, ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН БОДЛОГО

ЗАМайн Сервисиз ХХК нь ажилтнуудад учирч болох хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой сөрөг нөлөөллийг хяналтандаа авч компанийн үйл ажиллагаа бүтээгдэхүүний талаар өргөн мэдлэгтэй, дасан зохицох чадвартай, мэргэшсэн, ирээдүйг харсан сэтгэлгээтэй, идэвхи санаачлагатай бөгөөд аюулгүй ажиллагааг эрхэмлэсэн  хамт олныг цогцлооно. Мөн байгаль орчинд нөлөөлөх сөрөг нөлөөллийг хамгийн бага түвшинд байлгах зорилго тавина. Үүний тулд БОХАБЭА-н удирдлагын тогтолцоог бүрдүүлж, түүний хэрэгжилт, гүйцэтгэлийг байнга сайжруулан ажиллах бөгөөд дараах үндсэн чиглэлд анхаарч ажиллана. Үүнд:

  1. Монгол улсын холбогдох хууль, тогтоомж, олон улсын нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн стандартыг дагаж мөрдөнө.
  2. Бүх түвшний ахлах ажилтнууд нь БОХАБЭА-н манлайлагч байж харилцагч болон гэрээт байгууллагын ажилтнуудад БОХАБЭА-н үлгэр дуурайлал үзүүлнэ.
  3. Эрсдэлийг үнэлэх, аюултай тохиолдлоос урьдчлан сэргийлэх нь ажилтан нэг бүрийн үүрэг байна.
  4. БОХАБЭА-н сургалтын хэрэгцээг тодорхойлж нийт ажилтнуудыг хамруулна.
  5. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл болон бусад аюултай тохиолдол үүсэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.Аюултай тохиолдол үүссэн тохиолдолд судалгаа хийж, дахин давтагдуулахгүй байх арга хэмжээг авна.
  6. БОХАБЭА-н үзлэг шалгалтыг тогтмол хийж үл тохирол илэрвэл залруулах арга хэмжээг авч ажиллана.
  7. Харилцагч, хамтран ажиллагч байгууллагаас ирүүлсэн БОХАБЭА-тай холбоотой санал, хүсэлт, шаардлага, зөвлөмжийг хүлээн авна.
  8. Ажилтан, алба хэлтэсийн БОХАБЭА-н гүйцэтгэлийг үнэлж дүгнэнэ.
  9. Бүхий л түвшний ажилтнууд нь БОХАБЭА-н асуудалд идэвхи санаачлагатай оролцоно.

 

Энэхүү бодлого нь ЗАМайн Сервисиз ХХК-ийн нийт ажилтнууд, гэрээт туслан гүйцэтгэгч нарт болон хамтран ажиллагч байгууллагуудад нээлттэй бөгөөд Замайн Сервисиз ХХК-ийн хүрээнд нийт ажилтнууд дагаж мөрдөнө. Бодлогын хэрэгжилтийг ...................../албан тушаал бичих/ хариуцна.

Гүйцэтгэх захирал                                                 Эйжи Тоёошима