ХҮНИЙ НӨӨЦ

Хүний нөөцийн бодлого

ЗАМайн Сервисиз ХХК-ийн нэрийн хуудас, ололт амжилтын түүх бол – манай АЖИЛТНУУД. Тиймээс ч амжилтын эх үндэс болсон чадварлаг ажилтнуудаа улам чадавхжуулах, сургаж хөгжүүлэх, зах зээлд өрсөлдөхүйц цалин урамшуулал, хөнгөлөлт хангамжийг олгох, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх замаар тогтвортой ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх, улмаар салбартаа хүний нөөцийн чадавхиараа тэргүүлэгч байр суурийг бэхжүүлэхийн тулд  Хүний нөөцийн уян хатан, оновчтой бодлогыг хэрэгжүүлэхийг зорилго болгон ажиллаж байна.

Бид Монгол орны гол хөдөлгөгч хүч болсон уул уурхайн салбарт өндөр ур чадвартай баг хамт олныг бүрдүүлэх, салбартаа чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэхийн зэрэгцээ нийгмийн сайн сайхны төлөө хувь нэмрээ оруулдаг, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч байгууллага болох чиглэлийг удирдлага болгон ажиллаж байна.

Өөрийн мэдлэг чадвараа тасралтгүй хөгжүүлэн, шудрагаар үнэлүүлэх, үр дүнтэй, бүтээлчээр ажиллах, байгууллагын менежмент, соёлд суралцах, ур чадвар, туршлага бүхий боловсон хүчинд манай компани тогтвортой ажлын байр, ажлын таатай орчин, өсөж дэвших боломжийг олгохын зэрэгцээ Монгол улсын ирээдүй болсон залуус, оюутнууд, чадварлаг мэргэжилтнүүдэд манай компанийн үүд үргэлж нээллттэй.

ЗАМайн Сервисиз компанийн эрхэм зорилго, хэтийн зорилгыг биелүүлэх бизнесийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардлагатай хүний нөөцийг төлөвлөх,  ажлын байрны шаардлагыг хангах горилогчийг сонгон шалгаруулах, түр болон үндсэн ажлын байранд хүний нөөцийг бүрдүүлэх, ажилтнуудынхаа мэдлэг ур чадварыг системтэйгээр хөгжүүлж, хөдөлмөрийн харилцаа, эрх зүйтэй холбоотой бүхий л харилцаа нөхцлийг хангаж, компанийн үр ашгийг нэмэгдүүлэх зорилго тавин ажиллаж байна.

Сонгон шалгаруулалт

ЗАМайн Сервисиз ХХК нь ажилтан сонгон шалгаруулахдаа шударга, ил тод, нээлттэй бодлого баримталдаг.

Ажилд сонгон шалгаруулах зарчим:

  • Ил тод, нээлттэй
  • Шударга өрсөлдөөнтэй
  • Ялгаварлан гадуурхах үзэлгүй
  • Бүх төрлийн эх үүсвэрээс
  • Өөрийгөө харуулах бодит боломж

Шаардлагатай бичиг баримтууд:

  • Намтар
  • Цээж зураг (2 хувь)
  • Үнэмлэхний хуулбар
  • Дипломын хуулбар
  • Ажил байдлын тодорхойлолт
  • Шаардлагатай тохиолдолд бусад материал

Анкет татах

Оюутны дадлага

Оюутны дадлага

  • ЗАМайн Сервисиз ХХК нь эрхэм оюутан таныг ирээдүйн чадварлаг мэргэжилтэн болоход тань мэргэжлийн туслалцаа үзүүлэх зорилгоор,
  • Компанид шаардлагатай мэргэжил, ажлын байр
  • Суралцаж буй мэргэжлийнхээ чиглэлээр цаашид өндөр үр дүнтэй, бүтээмжтэй ажиллаж чадах
  • Өөрийн сургуульдаа амжилттай суралцаж буй 3,4-р курсын оюутнуудыг танилцах болон үйлдвэрлэлийн дадлага хийх боломж олгож, чадварлаг төгсөж буй оюутнуудад ажлын байр санал болгоно.

Тавигдах шаардлага

  • Бизнесийн удирдлага (Хүний нөөц, маркетинг,санхүү эдийн засаг, нягтлан бодох бүртгэл, ОУ-ын худалдаа)
  • Тоног төхөөрөмж, машин механизмын инженерийн чиглэлээр их дээд сургуульд суралцдаг
  • Дадлагажигч оюутан улсын их, дээд сургууль болон хувийн томоохон их дээд сургуулийн 3,4-р курст суралцаж буй оюутан байх.
  • Оюутны үнэлгээний голч дүн 3,0 буюу 85%-иас дээш байх

Дадлагажих хугацаа

  • Бизнесийн удирдлагын чиглэлээр дадлага хийх оюутнуудын хувьд сургуулиас томилогдсон хугацаандаа хүсэлт гаргаж шийдвэрлүүлж болно.
  • Дадлага хийх хугацааг Захиргаа, Хүний нөөцийн хэлтсээс тогтооно.

Бүрдүүлэх материал

  • Сургуулийн тодорхойлолт
  • Дадлага хийхийг хүсэгчийн анкет
  • Дадлагын томилолтын хуудас
  • Дадлагын удирдамж
  • Дадлагын төлөвлөгөө
  • Сургуулиас дадлагын удирдагчийг томилсон шийдвэр

Hээлттэй ажлын байрууд

Нээлттэй ажлын байр Нээгдсэн огноо Хаагдах огноо
Захиргааны ажилтан 2019-03-29 2019-04-06 Download MN Download ENG
Тайлбар:

- Компанийн албан бичиг баримт боловсруулах, архивлах, хурлын протокол хөтлөх
- Компанийн утсанд тогмол хариу өгөх, зочид төлөөлөгчдийг хүлээн авах
- Алба хоорондын мэдээллийн уялдаа холбоог сайжруулах
- Хурал, уулзалт зохион байгуулах
- Оффисын үйл ажиллагааг үр дүнтэй явуулахад анхааран ажиллах,
- Оффисын эмх цэгцийг хариуцах
- Нислэг, унаа тээврийн зохицуулалтыг хийх
- Ажлын байрны тодорхойлолтонд заасан бусад чиг үүргүүд

Ажлын байранд тавигдах шаардлага:
- Бизнесийн удирдлагаар их дээд сургууль төгссөн 
- Захиргааны ажилтнаар 1-ээс доошгүй жил ажилласан ажлын туршлагатай 
- Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
- Компьютерийн хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн 
- Зохион байгуулах, багаар ажиллах чадвартай
- Харилцааны соёлтой

Нэмэлт мэдээлэл:

Цалин : Тохиролцоно

Төрөл : Бүтэн цагийн

Түвшин : Дээд шатны удирдлага

Дуусах огноо : 2019-04-06

Жолооч 2019-03-29 2019-04-06 Download MN Download ENG
Тайлбар: - Оффисын өдөр тутмын үйл ажиллагаанд тусалж, автомашинаар саадгүй үйлчлэх
- Ажлыг түргэн шуурхай аюулгүй нөхцөлд гүйцэлдүүлэх, зөрчилгүй тээвэр хийх
- Техникийн бүрэн бүтэн, найдвартай байдлыг хангах
- Автомашиныг цэвэр үзэмжтэй, тохитой байлгаж, гамтай эдэлдэг
- Замын ачаалал, аюулгүй байдлыг тооцон, авто замын хөдөлгөөнд соёлтой оролцох
Ажлын байранд тавигдах шаардлага:

- Жолооны B ангилалын эрхийн үнэмлэхтэй
- Захирлын жолоочоор ажиллаж байсан туршлагатай
- 3-аас дээш жил Улаанбаатар хотын замд автомашин барьсан, зам байршил сайн мэддэг байх
- Автомашины эд анги, бүтэц, зохион байгуулалтын талаар мэдлэгтэй байх
- Цэвэрч нямбай, цаг сайн барьдаг
- Хувийн зохион байгуулалт сайтай
- Элдэв муу зуршилгүй /архи, тамхи
- Тогтвор суурьшилтай ажиллах
- Хариуцлагатай
- Үнэнч шударга
- Англи хэлний мэдлэгтэй бол давуу тал болно

Нэмэлт мэдээлэл:

Цалин : Тохиролцоно

Төрөл : Бүтэн цагийн

Түвшин : Мэргэжилтэн

Дуусах огноо : 2019-04-06

Оосорлогч дохиочин 2019-03-14 2019-04-05 Download MN Download ENG
Тайлбар:
Кран өргөх төхөөрөмжийн ачаа өргөлтийн үед оосорлогч, дохиочны ажил хийж гүйцэтгэнэ.
Ажлын байранд тавигдах шаардлага:
  • Мэргэжлийн үнэмлэх, диплом сертификаттай 
  • Мэргэжлээрээ 1-с дээш жил ажилласан туршлагатай
  • Багаар болон бие дааж ажиллах чадвартай
  • Шаардлагатай тохиолдолд хөдөө орон нутагт ажиллах боломжттой. 
Нэмэлт мэдээлэл:

Цалин : Тохиролцоно

Төрөл : Бүтэн цагийн

Түвшин : Мэргэжилтэн

Дуусах огноо : 2019-04-05

Сэлбэгийн Төлөвлөгч 2019-03-14 2019-04-05 Download MN Download ENG
Тайлбар:

Сэлбэгийн төлөвлөлөгч нь  уул уурхайн хүнд даацын машин тоног төхөөрөмжийн урт болон богино хугацааны засвар үйлчилгээнд шаардлагатай сэлбэг, нөөц , татан авалт , урсгалын талаар төлөвлөж сэлбэгийн хэлтэсийн үйл ажиллагааг дэмжиж ажиллана.

Ажлын байранд тавигдах шаардлага:
  • Уул уурхай болон механик инженерийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • 3-аас дээш жил мэргэжлээрээ ажиллаж байсан туршлагатай
  • Компьютерийн хэрэглээний программыг бүрэн эзэмшсэн
  • Уул уурхайн машин тоног төхөөрөмжийн сэлбэг хэрэгслийн нэршил , ашиглалтын талаар мэддэгтэй
  • Техникийн болон тайлагнах англи хэлний  мэдлэгтэй
Нэмэлт мэдээлэл:

Цалин : Тохиролцоно

Төрөл : Бүтэн цагийн

Түвшин : Мэргэжилтэн

Дуусах огноо : 2019-04-05

Краны оператор /Crane operator/ 2019-03-14 2019-04-05 Download MN Download ENG
Тайлбар:
  • Уурхай дээр угсралтын үед краны ажил хийж гүйцэтгэх
  • XСMG 50 тн-ы кран дээр ажиллах
  • Улаанбаатарт механикийн ажил хийж гүйцэтгэх 
Ажлын байранд тавигдах шаардлага:
  • o   Краны үнэмлэхтэй

    o   Ажиллаж байсан туршлагатай

    o   Шаардлагатай тохиолдолд хөдөө орон нутагт ажиллах боломжтой

    o   Механикийн ажил хийж байсан бол давуу тал болно.

    o   Багаар болон бие дааж ажиллах чадвартай,

    o   Хариуцлагын түвшин өндөр, анхаарал, ой тогтоолт сайтай

    o   Шаардлагатай тохиолдолд хөдөө орон нутагт ажиллах боломжтой. 

    o   Бусад

     

Нэмэлт мэдээлэл:

Цалин : Тохиролцоно

Төрөл : Бүтэн цагийн

Түвшин : Мэргэжилтэн

Дуусах огноо : 2019-04-05

Цахилгаанчин 2019-03-04 2019-04-05 Download MN Download ENG
Тайлбар:
  • Тоног төхөөрөмжийг байнгын бэлэн байдалд байлгах,
  • Тоног төхөөрөмжийн цахилгаан системийн хэвийн үйл ажиллагааг хангаж, эвдрэл гэмтлийн уг шалтгааныг илрүүлэн, хяналт тавих, цаг алдалгүй оношилж засварлах
  • Ажлын байран дээр ХАБ зааварчилгааг чанд мөрдөж ажиллах
  • Ажил үүргийн тодорхойлолтын дагуу ажил үүргийг гүйцэтгэнэ.
Ажлын байранд тавигдах шаардлага:

    • Цахилгаанчины мэргэжлийн үнэмлэхтэй
    • 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай /Өндөр хүчдэлийн 2000-6000в цахилгаанчнаар ажиллаж байсан/
    • Өндөр түвшний хяналттай ажиллах чадвартай
    • Үүрэг даалгавар сайн биелүүлдэг
    • Багаар болон бие дааж ажиллах чадвартай
    • Хариуцлагын түвшин өндөр, анхаарал, ой тогтоолт сайтай.
Нэмэлт мэдээлэл:

Цалин : Тохиролцоно

Төрөл : Бүтэн цагийн

Түвшин : Мэргэжилтэн

Дуусах огноо : 2019-04-05

Хуульч 2019-03-01 2019-04-05 Download MN Download ENG
Тайлбар:

·        Компаний үйл ажиллагаатай холбоотой гэрээ хэлцлүүдийг хянах, тэдгээрийг Монгол улсын хэмжээнд хүчин төгөлдөр мөрдөгдөж буй гэрээ, хэлцэл, хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулах, хэрэгжилтэнд хяналт тавих

·        Компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зохих байгууллагад төлөөлөх

·        Компаний үйл ажиллагааг явуулахад хууль,эрх зүйн эрсдэлээс хамгаалах,зөвлөгөө өгөх,тулгамдаж буй эрх зүйн асуудлыг шийдвэрлэх

Ажлын байранд тавигдах шаардлага:

·        Хууль, эрх зүйн чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй

·        Англи хэл дээрх албан бичиг, гэрээ, дүрэм, журам боловсруулах чадвартай

·        Хууль зүйн асуудлаар амаар болон бичгээр тайлбар, зөвлөгөө өгөх, чадвартай

·        Компанийн дотоод дүрэм журмыг хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулах, хэрэгжилтэнд хяналт тавих чадвартай

·        Бизнесийн, байгууллагад хуульч, хуулийн зөвлөхөөр 3-с доошгүй жил ажилласан туршлагатай

·        Тайлагнах , илтгэх болон  багаар ажиллах өндөр ур чадвартай байх

Нэмэлт мэдээлэл:

Цалин : Тохиролцоно

Төрөл : Бүтэн цагийн

Түвшин : Мэргэжилтэн

Дуусах огноо : 2019-04-05

Засварын механик / туршлагатай/ 2019-02-13 2019-04-05 Download MN Download ENG
Тайлбар:
  • Тоног төхөөрөмжийг байнгын бэлэн байдалд байлгах,
  • Тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтлийн уг шалтгааныг илрүүлэн, хяналт тавих, цаг алдалгүй оношилж засварлах
  • Ажлын байран дээр ХАБ зааварчилгааг чанд мөрдөж ажиллах
  • Ажил үүргийн тодорхойлолтын дагуу ажил үүргийг гүйцэтгэнэ.
Ажлын байранд тавигдах шаардлага:
  • Хүнд машин механизмын механик инженерээр мэргэшсэн баклавраас доошгүй зэрэгтэй
  • Цахилгааны инженер бол давуу тал
  • Тухайн чиглэлээр 3-аас дээш жил ажилласан туршлагатай
  • Элдэв муу зуршилгүй, зөв төлөвшил хүмүүжилтэй, хандлагатай
  • Багаар ажиллах болон харилцааны соёлтой 
  • Орон нутагт ажиллах боломжтой
Нэмэлт мэдээлэл:

Цалин : Тохиролцоно

Төрөл : Ээлжийн

Түвшин : Мэргэжилтэн

Дуусах огноо : 2019-04-05

Засварын төлөвлөгч 2019-02-13 2018-04-05 Download MN Download ENG
Тайлбар:

Төлөвлөлөгч инженер нь компанийн уул уурхайн хүнд даацын машин тоног төхөөрөмжийн урт болон богино хугацааны засвар үйлчилгээ,  шаардлагатай сэлбэг, нөөцийн талаар төлөвлөж засварын ажиллагааг хариуцах үндсэн үүргийн дагуу ажиллана.

Ажлын байранд тавигдах шаардлага:
  • Уул уурхай болон механик инженерийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • 3-аас дээш жил мэргэжлээрээ ажиллаж байсан туршлагатай
  • Компьютерийн хэрэглээний программыг бүрэн эзэмшсэн
  • Уул уурхайн машин тоног төхөөрөмж, түүний үзлэг, үйлчилгээ, засварын талаар зааварчилгаа өгөх чадвартай.
  • Техникийн англи хэлний мэдлэгтэй
Нэмэлт мэдээлэл:

Цалин : Тохиролцоно

Төрөл : Ээлжийн

Түвшин : Мэргэжилтэн

Дуусах огноо : 2018-04-05

Гагнуурчин 2018-11-05 2019-04-05 Download MN Download ENG
Тайлбар:
  • Тоног төхөөрөмж дээр гарсан цууралт , хугаралт , ан цавыг гагнах
  • Тоног төхөөрөмжүүдэд гагнуурын үзлэг хийх
  • Шаардлагатай үед засварын цехэд бусад гагнуурын ажил хийх
Ажлын байранд тавигдах шаардлага:
  • Хийн, цахилгаан /хагас автомат/, аргон зэрэг гагнуурын мэргэжлийн үнэмлэх, ажиллаж байсан туршлагатай
  • Уул уурхайн тоног төхөөрөмж, хүнд даацын автомашины эд ангийг гагнаж байсан туршлагатай 
  • Ажлын ачаалал даах чадвартай
  • Шаардлагатай тохиолдолд хөдөө ажиллах боломжтой


Нэмэлт мэдээлэл:

Цалин : Тохиролцоно

Төрөл : Бүтэн цагийн

Түвшин : Мэргэжилтэн

Дуусах огноо : 2019-04-05