СЭЛБЭГ

Уул уурхай, бүтээн байгуулалтын салбарт цаг хугацаа гэдэг бол хамгийн үнэт зүйл юм. Цаг хугацааг алдалгүй ажиллах нь бидний гол зорилго юм.

ЗАМайн Сервисез компани өөрийн борлуулсан тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг 100% хангах зорилгоор гаалийн баталгаат агуулах болон сэлбэгийн агуулахдаа бүхий л төрлийн сэлбэг хэрэгслэлийг үргэлжид бэлэн байлгаж цаг хугацаанд нь нийлүүлж, мэргэжлийн түвшинд найдвартай үйлчилгээ хийж өгдөг. Сэлбэгийн нөөцлөлт болон агуулахын үйл ажиллагааг боловсронгуй болгосноор бид таньд жилийн альч цагт хэвийн найдвартай ажиллагаатай техник, ашиглалтын хямд зардал, сэтгэл ханамжийг өндөр баталгааг өгөх боломжтой.

Сэлбэгийн Tөрлүүд

Шүүлтүүр

Манай Хитачи шүүлтүүр нь таны техникт төгс тохирох дээд зэргийн чанартай бүтээгдэхүүн юм. Орчин үеийн хөдөлгүүр, гидр болон түлшний систем нь урт удаан хугацаанд үр бүтээмжтэй ажиллуулахын тулд дээд зэргийн хамгаалалт шаардах болсон. Бид таньд тэрхүү хамгаалатад төгс нийцэх бүх төрлийн шүүлтүүрийг нийлүүлж байна.

Тос, Тосолгоо

Хитачи тос тосолгооны бүтээгдэхүүн нь орчны хүнд нөхцөлд болон үйл ажиллагааны явцад сэлбэг хэрэгсэл болон машины бүрдэл хэсгийг хамгаалахаар бүтээгдсэн. ЗАМайн Сервисиз ХХК нь таньд дээд зэргийн чанартай хөдөлгүүр, гидр, явах эд ангийн бүх төрлийн тосыг санал болгож байна.

Газартай Харьцах Эд Анги

Газартай харьцах эд анги нь техникийн бүтээмж болон гүйцэтгэлийг нэмэгдүүлэх зорилготой юм. Манай компани таньд чанартай ханган нийлүүлэгчдийн шүд, шүдний шилжүүлэгч, шүд хоорондын хамгаалалт, шанаганы дотор гадар хамгаалалтуудыг санал болгож байна. Жишээ нь: JAWS, ESCO гэх мэт. Тус брэндүүд нь дэлхийд танигдсан чанартай тэргүүлэгч бүтээгдэхүүнүүд юм. 

ЯВАХ ЭД АНГИ

Цагаа олсон эд анги шинэчлэлт нь таны техникийн ажлын гүйцэтгэлд амин чухал зүйл юм. Манай компани тус нарийн шалгууруудыг бүрэн хангасан явах эд анги болон сэлбэг хэрэгслийг танд нийлүүлэх болно. 

ӨНДӨР ДАРАЛТЫН ХООЛОЙ

Орчин цагийн гидрийн систем нь хэт өндөр даралтад тэсвэртэй резинен хоолой шаардах болсон. ЗАМайн Сервисиз ХХК нь дэлхийн стандартад нийцсэн үйлдвэрлэгчдийн чанартай өндөр даралтын резинен хоолойнуудыг нийлүүлж байна. Чанартай сайн чанарыг хоолой таны аюулгүй найдвартай ажиллагааны нэг хэсэг болно. 

Сэргээн засварласан эд анги

Бид тоног төхөөрөмж үйлдвэрлэгчдийн стандартыг хангаж, чанарын өндөр түвшинд сэргээн засварласан сэлбэг хэрэгслэлүүдийг таньд нийлүүлэх боломжтой. Уг сэлбэгүүдэд бид урт хугацааны баталгаа өгч, хямд үнээр худалдан авах боломжийг олгодог бөгөөд энэ нь харилцагчийн хувьд "Хожил-Хожил" нөхцөл юм. Цаашлаад дахин боловсруулалт хийх гэдэг нь бидний байгаль орчноо хамгаалахад оруулж буй хувь нэмэр юм.

Сэлбэг сэргээн засварлах үйлдвэрүүд нь бүхий л төрлийн хэмжээтэй Хитачи техникүүдийн гидрийн цилиндр, гидрийн насос, эргэхийн мотор, гинж чангалагч, чиглүүлэгч, явахын хүрд, явах эд анги, тосны хөргүүр, хөргүүр, радиатор, жанам, кондишны мотор болон өөр бусад сэлбэгүүдийг засварлаж нийлүүлдэг.

Хамтарч ажилладаг брендүүд

Oргинал сэлбэг

Та тоног төхөөрөмж худалдан авах гэж байгаа бол хамгийн түрүүнд түүний сэлбэгүүд цаг алдалгүй гар дээр тань ирдэг эсэхийг анхаарах нь зүйн ёсны хэрэг юм. Тэгвэл ЗАМайн Сервисез компани өөрийн борлуулсан тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг 100% хангах зорилгоор гаалийн баталгаат агуулах болон сэлбэгийн агуулахдаа үйлдвэрээс баталгаажсан Хитачигийн оргинал сэлбэг хэрэгслэлийг үргэлжид бэлэн байлгаж цаг хугацаанд нь нийлүүлж, мэргэжлийн түвшинд найдвартай үйлчилгээ хийж өгдөг.

Bradken

BRADKEN нь Уул уурхай, Төмрийн үйлдвэрлэл, Эрчим хүч, Төмөр зам болон төмөр замын техник тоног төхөөрөмж, иргэний болон үйлдвэрлэлийн барилга мөн Батлан хамгаалах зэрэг олон салбарт дэлхийн хэмжээнд өрсөлдөгч компани юм. 1922 онд анх Брэдфорд бол Кендалл нар хамтран төмөрлөгийн цех байгуулан Австралийн төмөрлөгийн болон төмөр зам, Уул уурхайн зах зээлд орж ирсэн. 2004 онд Австралийн худалдааны бүсдээ ашиг орлого нь 460 сая долларт хүрч Австралийн хөрөнгийн биржид бүртгэгдсэн байна. 2017 онд BRADKEN нь HITACHI группын охин компани болсон. BRADKEN нь Уул уурхайн салбарт доорхи бүтээгдхүүнүүдийг үйлдвэрлэж байна: (G.E.T) Газартай харьцах эд анги экскаватор, ковш болон бульдозер (Шүд, Буйл, Буйл хоорондын хамгаалалт, Шанаганы бэхэлгээнүүд, сэндийлэгч, соёо) Драглайн алхагч экскаваторын шанаганы эд анги тоноглол Ковшны болон, Гидр экскаваторын SHOVEL, BACKHOE төрлийн шанага (Undercarriage) Явах эд анги (200-800 тонны LIEBHERR-с бусад экскавторын гинж, дээд доод ролик, чиглүүлэгч дугуй, одон дугуй) зэргийг үйлдвэрлэдэг болно.               Бид зах зээлд илүү дэвшилтэт, харилцагчид руугаа хандсан, шинийг санаачлагч, аюулгүй ажиллагаа болон чанартай бүтээгдэхүүн үйлчилгээ хүргэхийг зорин ажиллаж байна. Бүтээгдэхүүн, үйлчилгээг сонгосноор: Дээд зэргийн гүйцэтгэл Найдвартай ажиллагаа Үр ашигтай байдал Зардлаа бууруулах боломжтой юм Бид одоо хийгдэж байгаа хөрөнгө оруулалтаараа үйлдвэрийн тоног төхөөрөмж, бүтээгдэхүүний чанар, загвар,  багажны болон төмрийн үйлдвэрлэл угсралт, роботуудад  хамгийн сүүлийн шинэ үеийн технологийг нэвтрүүлэн ажиллаж байна.  

Donaldson шүүлтүүр

Доналдсон бренд нь дэлхий дахинд шүүлтүүр болон шүүлтүүрийн систем үйлдвэрлэлээрээ ямагт тэргүүлэгч байсаар ирсэн бөгөөд энгийн болон дизель хөдөлгүүрийн шүүр, газ болон даралтад хийн шүүр, цахилгаан үүсгэвэр, уул уурхай тоног төхөөрөмжийн шүүр зэргийг үйлдвэрлэдэг. ЗАМайн Сервисиз ХХК нь уг чанартай бүтээгдэхүүнийг таньд нийлүүлж байгаадаа баяртай байдаг

ESCO газартай харьцах эд анги

100 гаруй жилийн түүхтэй Эско корпораци нь (ESCO®) дэлхийн 23 оронд 90 гаруй үйлдвэртэй. Эско корпорацийн төв нь АНУ-н Орегон мужийн Портланд хотод байдаг. Уул уурхай, газрын тос болон хий, зам барилга, үйлдвэрлэлийн зэрэг олон салбарт бүтээгдэхүүнээ амжилттай нийлүүлдэг. Олон жилийн туршлага, судалгаан дээр тулгуурлан бүтээсэн, удаан эдэлгээтэй, аюулгүй байдал хангасан бүтээгдэхүүн нь олон улсын чанарын стандартыг хангаж дэлхий дахинд танигдсан.