Ерөнхий мэдээ

"Цахилгаан Экскаватор, Троллей Автосамосвал"-ын семинарыг амжилттай зохион байгууллаа.

6 сарын 4-ний өдөр Монголын уул уурхайн салбарын томоохон аж ахуй нэгжүүдийн төлөөлөл болсон 10 гаруй байгууллагуудыг хамруулан "Цахилгаан Экскаватор, Троллей Автосамосвал"-ын семинарыг амжилттай зохион байгууллаа.
Уг семинарт Японы алдарт Хитачи брендийн уул уурхайн тоног төхөөрөмжийн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи, техникийн хөгжлийг өргөн хүрээтэйгээр танилцуулсан ба Монголын уул уурхайн салбарын төлөөлөл болон хүрэлцэн ирж, үнэтэй санал солилцсон нийт зочид төлөөлөгчид нартаа талархал илэрхийлье.