Ерөнхий мэдээ

Монголын анхны Hitachi EX5600E-6 экскаваторыг хүлээлгэн өглөө.

ЗАМайн Сервисиз ХХК Монгол улсад ажиллах анхны 550 тонн ажлын жинтэй, 34м³ шанаганы багтаамж бүхий шууд утгуурт HITACHI EX5600E-6LD загварын цахилгаан экскаваторын тээвэрлэлт болон угсралтыг богино хугацаанд мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэн албан ёсоор хүлээлгэн өглөө. Тавантолгойн нүүрсний уурхайд ажиллах уг экскаватор нь 860 kW хүчтэй хос цахилгаан хөдөлгүүртэй ба дизель хөдөлгүүртэй харьцуулахад эдийн засгийн хувьд илүү үр өгөөжтэй, ашиглалтын зардал бага, байгаль орчинд ээлтэй, өндөр бүтээмж бүхий техник юм. Монгол улсын эдийн засагт энэхүү техник удахгүй өөрийн хувь нэмэрээ оруулна гэдэгт итгэлтэй байна.